#ЭхДэлхийнЦаг #ЭхДэлхийдээАмсХийхЦагӨгье уриатай арга хэмжээнд ББЭХС ТӨХК болон Увс ЦТС ХХК-ын ИТА-чид нэгдэж байна.

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АМРААХ ӨДӨР"

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн зохион байгуулж, манай улс 2010 оноос жил бүр оролцож байгаа.

"Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд ингэснээр хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж чадах юм.

Дэлхийн хүмүүсийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц хөдөлгөөн "ЭХ ДЭЛХИЙН ЦАГ"-т та ч бас нэгдэж эх дэлхийгээ амраагаарай!

Эх дэлхийн цаг 60 минутыг илэрхийлсэн тоон таних тэмдэгтэй бөгөөд үүний гол санаа нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрласан алхам хийнэ гэсэн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл юм. Энэ өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг.

НИЙТЭЛСЭН : 2023-03-24 18:03:12
  • Хаяг : Увс аймаг,Улаангом сум, 10-р баг


© Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2023 он
  • Мэйл : bbehs95@gmail.com
  • Утас : 70453385
  • Факс : +976 70453385