ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Баруун бүсийн эрчим хүчний системийн нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, үе үеийн ахмадууд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Улиран одож буй 2021 онд 217,4  сая кВт.ц ЦЭХ худалдан авч 198,0 сая кВт.ц эрчим хүчийг түгээх компаниудад дамжуулан борлуулсан байна.

2021 онд бид дамжуулалтын алдагдлыг  9,4%-иас 8.9% хувь хүртэл бууруулан ажилласан.

Мөн эрчим хүчний салбарын “Шилдэг мастер” манай компаниас шалгарсан зэрэг амжилттайгаар ирж буй 2022 оноо угтан авч байна.  
Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, үе үеийн ахмадууд та бүхэндээ баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

НИЙТЭЛСЭН : 2021-12-31 10:33:25
  • Хаяг : Увс аймаг,Улаангом сум, 10-р баг


© Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2023 он
  • Мэйл : bbehs95@gmail.com
  • Утас : 70453385
  • Факс : +976 70453385