Компанийн урирдлагын бүтэц

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурал
  2. Төлөөлөн удирдах зөвлөл
  3. Гүйцэтгэх удирдлага

Алсын хараа

Байгаль орчинд ээлтэй технологи бүхий,   цахилгаан эрчим хүчийг экспортлогч компани болох

Эрхэм зорилго

Баруун бүс нутгийг импортын болон дотоодын эх үүсгүүрийн чанартай эрчим хүчээр найдвартай хангаж, хэрэглэгчдийг дээдлэсэн соёлтой үйлчилгээг үзүүлнэ.

Үнэт үйлс

Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал

Хөрвөх чадвартай хүмүүн болон оюуны капитал

Аюулгүй байдал, ажилтнуудын бахархал, итгэл үнэмшил

Зорилт

“Баруун бүсийн аймгуудын /Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан/ цахилгаан эрчим хүчний хангамжийг нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах үйлчилгээ явуулах нутаг дэвсгэртээ үйлчилгээнийхээ хүрээг тэлж цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг найдвартай хангаж эдийн засгийн үр ашигтай ажиллахад оршино

“ББЭХС ТӨХК”  нь нийт  400  ажилтантай. “Увс ЦТС “ХХК, “Ховд ЦТС” ХХК, “Дөргөний УЦС” ХХК гэсэн 3 охин компани, Ховд, Баян-Өлгий салбар, 6 албатай үйл ажиллагаагаа явуулж  байна.

Компанийн тухай хуульд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл компанийн ерөнхий бүтэц, орон тоог батлан түүнд нийцүүлэн Гүйцэтгэх захирлын тушаалаар алба, хэлтэс, хэсгийн дотоод зохион байгуулалт болон цалинг тогтоож байна.

Системийн хэмжээнд батлагдсан орон тоонд 400 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Үүний 187 орон тоонд буюу 46,7 хувь нь удирдах ба  инженер, техникийн ажилтан байна.

Нийт ажилчдын 317 буюу 79.6 хувь нь эрэгтэй, 81 буюу 20.4 хувь нь эмэгтэй ажилтан эзэлж байна. Ажилчдын 216 буюу 54.3 хувь нь цаг зэргээр цалинжиж, 58 хувь буюу 231 ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байна.

“ББЭХС” ТӨХК:

Хүний нөөцийн талаарх үндсэн тоо баримт:

2018 онд “ББЭХС” ТӨХК-нд  ажиллаж байгаа ажилчдыг  насны байдлаар нь авч үзвэл:

Нас Тоо Хувь
1 18-25 нас 12 8.5 %
2 26-36 нас 54 38.5 %
3 36-50 нас 49 35 %
4 51-60 нас 25 18 %

2018 онд “ББЭХС” ТӨХК-нд  ажиллаж байгаа ажилчдыг  хүйсний байдлаар нь авч үзвэл:

Хүйс Тоо Хувь
1. эрэгтэй 122 87,1%
2. эмэгтэй 18 12,9%

2018 онд “ББЭХС” ТӨХК-нд   ажиллаж байгаа ажилчдыг боловсролын түвшингээр нь авч үзвэл:

Боловсролын түвшин Тоо Хувь
1 Дээд 42 30 %
2 Тусгай 93 66.4 %
3 Бүрэн дунд 5 3.6 %

2018 онд “ББЭХС” ТӨХК-нд ажиллаж байгаа ажилчдыг мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл:

     № Үйл ажиллагааны чиглэл                                  тоо                            хувь

  1. Удирдахба ИТА                                                    120                             85.7%
  2. Ажилтан                                                                15                              10.7%
  3. Бага тушаалын ажилтан                                      5                                3.6%

2018 онд “ББЭХС” ТӨХК-нд ажиллаж байгаа ажилчдыг ажилласан жилээр нь авч үзвэл:

    №   Ажилласан жил                                                     тоо                             хувь

  1. 0-5 жил                                                                      50                                35.7%
  2. 6-10 жил                                                                    31                                22.1%
  3. 11-15 жил                                                                 12                                8.6%
  4. 16-20 жил                                                                 10                                7.1%
  5. 21-ээс дээш жил                                                     38                                26.5%

2018 онд  “ББЭХС” ТӨХК нь системийн хэмжээнд хүний нөөцийн бодлогын баримт боловсруулсан.

Энэхүү бодлогын баримт бичиг нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн  хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, нийгмийн баталгааг хангах замаар гүйцэтгэлд суурилсан бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бий болгож байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ.

Зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэхэд  шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, өнөөгийн хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдлийг тооцох, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон хүчин бий болгохын тулд ажилтнуудын  авъяас, чадварыг нээн илрүүлэх замаар үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.

Толгой компанийн хувьд :

        1. Захиргаа, хүний нөөцийн  алба
        2. Техникийн бодлого зохицуулалтын алба
        3. Диспетчерийн алба
        4. Ашиглалт засварын алба
        5. Санхүүгийн алба
        6. Хяналт, мониторингийн алба
        7. Дэд станцууд
        8. Ховд салбар
        9.      Баян-Өлгий салбар гэсэн нэгжүүд, түүнд ажиллах үндсэн болон

гэрээт ажилтнуудад  хамааралтай ба хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой асуудлыг зохицуулахад  ашиглах юм.

Компанийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх  нэгжүүдийн үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна.

Техникийн бодлого зохицуулалтын алба

Системийн  техникийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл төлөвлөгөө гаргана.

  • Системийн горим  хэвийн ажиллагааг хангах, алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашигтай горимоор ажиллуулах. 
  • Системийн хэмжээнд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал боловсруулж , гүйцэтгэлд нь хяналт тавина.
  • Системийн хоёрдогч хэлхээний тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авна.
  •  ТЗБАХ, хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн бодлогын төлөвлөлтийг боловсронгуй болгож, засварын явц чанарт хяналт тавьж ажиллах.
  • Байгальд ээлтэй технологи бүхий ЦЭХ-ийг үйлдвэрлэх дотоодын эх үүсгүүрийг судлах, шинэ технологи нэвтрүүлэх эдийн засгийн болон нөхцөл байдлын үнэлгээ, тооцоо судалгаа хийх,  тэдгээртэй холбоотой гарах бусад хүчин зүйлсийг судалж  шат дараатай үечилсэн бодлого боловсруулах.
  • Системийн хэмжээнд программчилсан удирдлагын нэгдсэн систем ба дижитал  технологи нэвтрүүлэх талаар судалгаа тооцоо хийх.

Диспетчерийн алба:

Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай  дамжуулах үйл ажиллагааг диспетчерийн зохицуулалт шуурхай удирдлагаар хангах.

  • Компанийн эзэмшилд байгаа цахилгаан дамжуулах, хуваарилах тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хоногийн 24 цагийн турш шуурхай уялдуулан зохицуулах, тоног төхөөрөмжийн шуурхай ажиллагааны бэлэн байдалд хяналт тавих, салбар дэд станцуудын шуурхай ажиллагааны хүмүүсийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй.
  • Өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугамаар дамжуулж байгаа цахилгаан эрчим хүчний чанарыг  хангах  хяналтын цэгийн хүчдлийн түвшин, давтамжинд тогтмол хяналт тавих.
  • Цахилгаан эрчим хүчийг дамжуулах үед гарч болзошгүй аваарь саатлаас урьдчилан сэргийлэх, үүссэн аваарь саатлыг цаг алдалгүй богино хугацаанд устгах.
  • Гэрээний дагуу экспорт, импортын биелэлтэнд тогтмол хяналт тавих.
  • Шугам тоноглолын тасралт, таслалт,гэмтлийн судалгаа гаргаж , дүгнэлт гарган тасралтыг багасгах ажлыг зохион байгуулах.
  •  110 кВ-ын 7 дэд станц, 35 кВ-ын 13 дэд станц шугам тоноглолын  тасралтгүй найдвартай ажиллагааг ханган, өдөр тутмын горим барилтанд тогтмол хяналт тавих.

Ашиглалт засварын алба

Системийн хэмжээнд байгаа ЦДАШ, дэд станц, техник тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад оршино.

  1. Системийн хэмжээнд ЦДАШ болон дэд станц, техник, тоног төхөөрөмжид гарч буй аваарь саатал, тасралтын талаар дүн шинжилгээ хийж цаашид нэг төрлийн тасралт, сааталгэмтэл-г давтан гаргуулахгүй байх арга хэмжээ авах.
  2. Системд байгаа ЦДАШ, дэд станцын хүчин чадал, насжилтад судалгаа хийж , судалгааны дүнд шаардлагатай шинэчлэх, засварлах ЦДАШ, дэд станц, техник тоног төхөөрөмжийн төлөвлөгөө гаргаж ажиллах.
  3. ЦДАШ болон дэд станц , техник тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэг хийж үзлэгийн мөрөөр их болон урсгал засварын  төлөвлөгөө боловсруулан ажиллах.
  4. ТЗБАХ , Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилд хяналт тавьж ажиллах,
  5. Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй ЦДАШ дэд станцын угсралтын явцад хяналт тавьж ажиллах.
  6. Өргөх механизмын ашиглалтын явцад техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.

Захиргаа, хүний нөөцийн алба

  • Компанийн хүний нөөцийн удирдлагын  хэрэгжилтийг зохион байгуулах
  • Компанийн удирдлагын чиг үүрэг, үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох.
  • Ажилтнуудын  мэргэшлийн ур чадвар, хөдөлмөрийн нөхцөл, хүний нөөцийн  сонголт, сургалт,  ажиллагсдын орон тоо, цалин хөлс нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
  • Ажилтнуудын санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, хугацаанд нь  шийдвэрлэх.
  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавруудыг мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих.
  • Цаг ашиглалт, ажлын байран дээрх ажлын зохион байгуулалт, компанийн гадаад харилцааг өргөжүүлэх, мэдээллийн дотоод сүлжээг сайжруулах, салбар, албаны ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг зохицуулах.
  • Компанийн ажиллах орчны зохион байгуулалт

Санхүүгийн  алба

  • Компанийн  санхүү, нягтлан бодох бүртгэлийн  бодлогын  хэрэгжилтийг хангуулах
  • Компанийн хөрөнгө, түүний эх үүсвэр болон санхүүгийн удирдлагын зохион байгуулалт
  • Мөнгөн хөрөнгийн зарцуулалт хяналт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үр ашигтай зарцуулалт, хадгалалт хамгаалалт
  • Компанийн эдийн засгийн урт болон богино хугацааны стратеги  төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах

 

Хяналт мониторингийн алба

  • Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажлыг  холбогдох хууль, дүрмийн хүрээнд зохион байгуулах.
  • Үйлдвэрлэлийн осол, болзошгүй технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх , мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шалтгааныг бууруулах
  • Аюулгүй ажиллах арга барилд сургах Тоноглолын ашиглалт , туршилт, засвар үйлчилгээний явцад техник ашиглалт ба аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудын хэргжилтэд хяналт тавих.  
  • Зөрчлийн шалтгааныг тогтоож зөрчлийг арилгуулах, тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааг хангуулах. 
  • Тэсрэх, дэлбэрэх, шатах аюултай онцгой обьектийг галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих,
  • Станцын ажилчид болон инженер техникийн ажилчдад мэргэжлийн туслалцаа үзүүлж , хичээл сургалт явуулах  үндсэн үүрэгтэй.

   Баян-Өлгий, Ховд салбар

  • “ББЭХС” ТӨХК-ийг төлөөлж  компанийн үндсэн үйл ажиллагааг  Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх.
  • Дотоодын болон импортын цахилгаан эрчим хүчийг харъяа шугам, дэд станцуудаар дамжуулан Ховд, Баян-өлгий аймгийн хэрэглэгчдэд хүргэх хэвийн ажиллагааг хангах
  • Цахилгаан эрчим хүчийг дамжуулах үед гарч болзошгүй аваарь саатлаас урьдчилан сэргийлэх, үүссэн аваарь саатлыг цаг алдалгүй богино хугацаанд устгах.
  • Харъяа шугам, дэд станц, тоноглолын засвар  үйлчилгээ хийх, шугам тоноглолын ашиглалтын түвшинг дээшлүүлэх

гэсэн чиг үүргийн дагуу хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Хаяг : Увс аймаг,Улаангом сум, 10-р баг


© Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2023 он
  • Мэйл : bbehs95@gmail.com
  • Утас : 70453385
  • Факс : +976 70453385